Д.Амарбаясгалан: Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байх вэ
Үйл явдал
/
2021-10-28

Монгол Улсын Засгийн газар, "Оюутолгой"-н хувьцаа эзэмшигч компаниудын удирдлагатай хийх хэлэлцээр үргэлжилж байна. Товчхондоо, тэд бөхийж, бид гэдийж байгаа. Хэлэлцээрт нааштай зүйл гарч байгаа ч асуудал дуусаагүй байгаа талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан ийн мэдэгджээ. 

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзаж “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтэй байлгах, төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна” хэмээн зарчмын шахалт үзүүлж, өгөхгүй байсан татварын өрөө авсанаар Рио Тинтог анх удаа буулт хийлгүүлж чадсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар У.Хүрэлсүхийн Засгийн газрын залгамж халаа болж Оюу толгойн талаарх бодлого шийдвэрүүдийг тууштай хатуу үргэлжлүүлж, олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюутолгойн хэлэлцээрийг олны нүдэнд ил тод явуулж, хэлэлцээрийн үе шат бүрийг ард түмэндээ мэдээлж байгаагийн бодит үр дүн гарч эхэллээ хэмээжээ.

Монгол улсын Засгийн газар Засгийн газар Оюутолгойн гэрээг аль аль талдаа ашигтайгаар өөрчлөхөөр дөрвөн саналыг ирүүлээд байгаа билээ.

Нэгд, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ноогдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь нь буюу 1.6 тэрбум ам.долларыг ТЭГЛЭХ санал гаргасан. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой болно.

Хоёрт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөрийг Монгол улсад өгье.

Гуравт, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулъя.

Дөрөвт, зардлын хэтрэлтийг нэмж баталж байж өгөөч, ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэдэг санал тавьсан байгаа юм. 

Мөн, энэ талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: 

-Гэхдээ асуудал дуусаагүй байна. Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байх вэ. Рио Тинто групптэй цаашид ч хэлэлцээрийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газар тогтвортой ажиллаж Оюу толгойн гэрээг Монгол улсдаа ашигтай байхаар өөрчлөхийн тулд иргэд та бүхний маань дэмжлэг, улс Монголоо гэх чин сэтгэл дэм болно гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.138.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.