"Тэнгэрийн андгай" хөшөөг ИРГЭДИЙН ХАНДИВААР бүтээсэн гэв
Үйл явдал
/
2021-10-29

Хэнтий аймгийн Батноров суманд 2017 онд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон.

Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын өргөөг байгуулжээ.  Энэхүү хөшөөг есдүгээр сарын 22-ны өдөр хотын төвд, Сүхбаатарын талбайн урд байрлуулсан "Ухамсар" хөшөөний уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд босгосон байна.

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьсан байна.

Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал, Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм байна. 

Андлалын хөшөөнд гурван гэрэл бичээс бий. Үүнд:

  • Цусан тангараг буюу Монгол цэргийн тангарагийг монгол бичгээр бичсэн байна.
  • Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга бичигдэнэ.
  • Мөн Тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үг бичигдэнэ гэж Хэнтий аймгийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.