Худалдаа хөгжлийн банкинд ШӨХТГ-ын шалгалт оржээ
Үйл явдал
/
2021-10-29

Худалдаа хөгжлийн банк иргэний үл хөдлөх хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүй ипотекийн зээлд хамруулж, дундаас нь ашиг хүртэж байсан гэх асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.  Үүнтэй холбоотойгоор зарим иргэд өөрийн зээлийг ипотекийн зээлд давхар орсон үгүйг шалгуулж эхлээд байгаа аж.

Мөн ШӨХТГ-аас Худалдаа хөгжлийн банкнаас тайлбар мэдүүлэг авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа гэв. Учир нь эл асуудал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байх үндэслэлтэй юм байна. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ уг асуудлыг шалгаад шаардлагатай бол зөрчлийн хэрэг үүсгэж шалгана гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.171.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.