ХБНГУ-ын Берлин хотноо болох “Mining forum”-д оролцохыг урьж байна
Үйл явдал
/
2021-10-29
ХБНГУ-ын Ессен хотод төвтэй, уул уурхай, эрчим хүч, усны менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “DMT” компани 2022 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Mining Forum” арга хэмжээг Берлин хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгууллагын танилцуулга, төсөл, хөтөлбөрөө танилцуулж илтгэгчээр оролцох, өөрсдийн байгууллагаа сурталчлах зорилгоор талбай түрээслэх боломжтой. Танилцуулга, илтгэлийн талаарх товч мэдээллээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны дотор доорхи линкээр орж зохион байгуулагч талд хүргүүлэх ёстой юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.