"Номин"-гийн "Terranova" дэлгүүр үйлчлүүлэгчээ МЭХЛЭЖ 79900 төгрөгийн цамцыг 89900 төгрөгөөр ХУДАЛДЖЭЭ!!!
Үйл явдал
/
2021-10-30

Борлуулалт үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт дистрибьюшн, Технологи, Үйлдвэрлэл инженерингийн бизнесийн 5 чиглэлд 26 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг томоохон компанийн нэг бол “НОМИН ХОЛДИНГ” групп.

Гэвч иргэд үйлчлүүлэгдээ хуурсан, гомдоосон зөрчил салдаггүй. Хямдрал нэрийдлээр хуучин бараагаа үнэ нэмж зардаг байж болзошгүй гомдол энэ компаниас тасардаггүй. Олны үг ортой гэгчээр нэгэн үйлчлүүлэгч нь хохирчээ. Тодруулбал Номингийн дэлгүүрт худалдаалагдаж буй  "Terranova" – брендийн цамцыг 50 хувь хямдарсан үнээр худалдан авчээ. Дараа тухайн хувцасны шошго дээрх үнийг хуулж үзтэл 79900 төгрөгөөр зардаг байжээ

Тухайн үйлчлүүлэгч энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа “Номин "Terranova" -р тэнэж яваад нэг цамц 50%хямдраад 89900 болсон гэхээр нь авах гээд,  юмыг яаж мэдэхэв гээд саваагүйтээд дээдэх үнийг нь хуулсан чинь 79900. 79900-н цамц 50% хямдраад 89900 болсон юм байх өө. Гайхалтай ард түмэн шүү. Монголоос хэзээ ч бодит хямдралыг олж үзэхгүй‼” хэмээн бичсэн байна.

Италийн "Terranova" брэндийн Монгол дахь албан ёсны салбар нь хорооллын Номин Их дэлгүүрт байдаг. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцасыг төвлөрүүлсэн хамгийн том брэнд дэлгүүр юм. "Terranova" нь дэлхийн 50 гаруй оронд 600 гаруй салбар дэлгүүртэй европ болон дэлхийн бэлэн хувцасны зах зээлд хямд үнээр тэргүүлэгч томоохон брэнд бөгөөд Номин Трейдинг ХХК-ийн "Номин Фейшн" салбар “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлсэн 2 дахь том төслөөр нээлтээ хийж байсан юм. Өмнө нь тус дэлгүүрийн бэлэн хувцас борлуулдаг тасгийн дүүжин тааз нурж, дөрвөн иргэн гэмтэж байсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.