М.Энхболдын санаачилсан Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозам нээлтээ хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-01
 
"Манзушир хутагт сан"-гийн тэргүүн М.Энхболдын санаачилсан "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын эхний ажил Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозамын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэхүү зам нь 350 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг сэргээн засварлан, түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Төв сайхан нутаг маань олон улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох боломжийг бүрдүүлж байна. Уг автозам нь хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой зам болсноороо онцлог юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.