Даахгүй НОХОЙ булуу хураана гэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 20 гаруй ЗӨВЛӨЛ ТЭРГҮҮЛЖ ажилладаг!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-02

Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн үндсэн үүргээ гүйцэтгээхээс гадна хэд хэдэн Үндэсний хороог тэргүүлдэг. Даахгүй нохой булуу хураана гэгчээр тэрбээр салбар бүрийн асуудалд хошуу дүрж, ерөнхий мэдээллийг авдаг аж. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын тэргүүн гэхээсээ гадна Монгол Ардын намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг.  Өнөөгийн Засгийн газрын тэргүүний хувьд

  1. Эдийн засгийг эрчимжүүлэх хороо,
  2. Түгжрэл бууруулах хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хороо,
  3. Цахим шилжилт буюу төрийн хүнд суртлыг бууруулах хороо,
  4. Олимпизмыг дэмжих хороо,
  5. Орон сууц буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжих хороо,
  6. Жендерийн Үндэсний хороо,
  7. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн
  8. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн
  9. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо
  10. Биеийн тамир, спортын улсын хороо,
  11. Эдийн засгийн бодлогын зөвлөл
  12. “Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга
  13. Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга
  14. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн тэргүүн
  15. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  16. Цөмийн энергийн комиссийн тэргүүн
  17. Усны зөвлөлийн тэргүүн
  18. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
  19. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл
  20. Сансар судлалын үндэсний зөвлөл
  21. Монгол судлалын үндэсний зөвлөл
  22. Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл
  23. Монгол цэргийн нэгдсэн холбооний тэргүүн зэрэг 20 гаруй давхар албыг чиглүүлж, бодлого тодорхойлж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.