Л.Оюун-Эрдэнэ: КОВИДГҮЙ ЗУН гэдэг бол иргэдээ уриалсан нэг АРГА байсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулахын зэрэгцээ өөрийн байр суурь, санаа бодлоо хуваалцав.

Ерөнхий сайд, Вакцин бол манай Засгийн газрын гол ажлуудын нэг. Вакцинжуулалт өнөөдрийн түвшинд яваагүй бол ковидоор 20-40 мянга орчим иргэн нас барна гэсэн тооцоолол байсан нь үнэн. Үүнийг ДЭМБ болон эрдэмтэн судлаачдаас тодруулж болно. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Бид вакцин үйлдвэрлэгч биш атлаа бидэнтэй хамтран ажилласан олон улсын байгууллагуудад монголчууд бид талархах ёстой. Байгаа учир үнэ цэнийг нь мэдрэхгүй болчихлоо.

Өнөөдрийг хүртэл вакцин авч чадаагүй улс орон олон бий. ДЭМБ болон анагаах ухааны эрдэмтэн судлаачидтай уулзахад хэлж байна. вакциныг таны цусанд хийж байна. Халдварыг агаараас авч байна. Тэгэхээр вакцин хийлгэсэн ч халдвар авч болно. Вакцин хийлгэснээр амь насанд эрсдэл үүсэхгүй, уушгинд ноцтой өвчлөл үүсэхгүй учир давуу талтай гэж байна. Дэлхий дээр хүн амынхаа 50 хувьд бүүстер тунг хийлгэх боломжтой улс цөөхөн бий. Вакцин үйлдвэрлэгч болон том эдийн засагтай улс орнууд л иргэдийнхээ 50 хувьд гурав дахь тунг хийлгэж байна.

Ковидгүй зун бол Ерөнхий сайд болон Засгийн газрын иргэдээ уриалсан, аргаа барсан арга л байсан. Бид ковидгүй зун болгож чадаагүй ч вакцинжуулалтдаа тулгуурлаж хатуу хөл хориогүй зун байлгаж чадсан. Вакцинтай учир бид хичээл сургуулиа эхлүүлсэн. Нэг хэсэн Файзер байхгүй гэж шүүмжилсэн. Одоо Файзер вакцин илүүдэлтэй байна. Тиймээс вакцинаа хийлгэцгээе.

Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглочихгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.

Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай  хамт сорилтод орж байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.