Оюу толгой компанийн дэмжлэгтэйгээр “МАЛЧИН” апп бүтээлээ
Үйл явдал
/
2021-11-04

“Оюу толгой” компанийн зүгээс орон нутгийн малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд малчдын санал бодол, тэдний оролцоог хангахыг чухалчилдаг. Тухайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай байлгах, ашиглалтыг хариуцах хоршоог Ханбогд суманд байгуулан ажиллахаар сумын бүх малчдын саналаар шийдвэрлэсэн билээ.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй малчдын хоршоодын хувьд гишүүн малчдын нутагшилтын онцлогоос шалтгаалан гишүүдийн оролцоо хангалтгүй, гишүүддээ мэдээлэл хуваалцдаггүй, нээлттэй бус байдаг гэх зэрэг асуудлууд байнга тулгарч байдаг байна. Иймд “Оюу толгой” компани нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөсний дагуу хоршооны ил тод байдлыг нэмэгдүүлэх, гишүүдийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилготой ухаалаг гар утасны МАЛЧИН нэртэй аппликейшныг санаачлан, мэргэжлийн байгууллагатай хамтран хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна.Уг аппликейшныг нэвтрүүлснээр малчдын хоршооны цахим засаглалыг бий болгож, хоршооны ил тод байдлыг хангах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн энэхүү апп дамжуулж малчид гишүүнчлэлтэй хоршооны талаарх санхүү, үйл ажиллагааны мэдээллийг цаг тухай бүрд нь авах, Хоршооны бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал зэрэг хуралд цахимаар оролцож, хараат бусаар өөрсдийн саналаа өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.