Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2021-10-30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг бүрэн эрхээ дуусгаж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Абдулла Аль-Тинижи АНЭУ-аас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж, хоёр орныг холбосон гүүр болж харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.

АНЭУ “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд үзэсгэлэнгийн хүрээнд болох Монголын үндэсний өдөрлөг, бизнес форум зэрэг нь Монгол Улсыг сурталчлах чухал ач арга хэмжээнүүд болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

 

Элчин сайд Абдулла Аль-Тинижи “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэн нь Монгол Улсыг АНЭУ-д төдийгүй дэлхий нийтэд сурталчлах томоохон боломж гэдгийг онцлоод арга хэмжээнүүдэд амжилт хүсэв. Түүнийг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажилласанд талархал илэрхийлээд, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.