Беларусь улсаас ХАА-н техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн хоёр дугаар үе шатыг эхлүүллээ
Үйл явдал
/
2021-11-06

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хүрээнд Монгол Улсад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн хоёр дугаар үе шатыг хэрэгжүүлэх Гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Минск хотноо гарын үсэг зурлаа.

 

Төслийн хоёр дугаар үе шатны хүрээнд 9 төрлийн 445 ширхэг техник, тоног төхөөрөмж 2022 оны нэг дүгээр улиралд Монгол Улсад нийлүүлэгдэх бөгөөд Беларусийн талын хэрэгжүүлэгч байгууллагаар “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат нийгэмлэг ажиллах юм.

Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн нэг дүгээр үе шат 2021 оны 8, 9 дүгээр сард амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан оруулж ирсэн 17 төрлийн 534 ширхэг техник, тоног төхөөрөмж малчид, тариаланчдын гарт бүрэн хүрсэн.

Энэхүү төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  Атрын 4 дүгээр аяныг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.186.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.