Хан-Уул Эко дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Аманжолынх Нийслэлийн шилдэг Эко өрхөөр шалгарлаа
Үйл явдал
/
2021-10-27
Хан-Уул Эко дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Аманжолынх Нийслэлийн шилдэг Эко өрхөөр шалгарлаа???
✅Орчин тойрондоо эко орчинг бүрдүүлэн дүүргийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд идэвх оролцоотой байж, “Манай хороо-Миний гудамж” аянд III байр эзэлсэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Аманжол “Нийслэлийн Эко өрх”-өөр шалгарлаа.??
✅Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг Д.Аманжолынх хашаандаа явган хүний зам тавьж, хаягдал дугуй ашиглан хүүхдийн тоглоомон сандал, сагсны талбай, агаарын теннисний талбай, саун душ, усан оргилуур, сүүдрэвч, гэрэлтүүлгийг гарын доорх материал ашиглан хийсэн бөгөөд мандлын цэцэг тарьж ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлсэн байна.??
✅Мөн гоёлын 4 төрлийн мод голт бор, гацуур, улиас, шилмүүс, шар хуйс тарьж, жимсний мод 6 төрлийн чацаргана, нохой хошуу, үхрийн нүд, долоогоно, монос,бөөрөлзгөнө зэргийг тарьж ургуулан өрхийн хэрэгцээгээ хангадаг байна.
??Аянд идэвхтэй оролцон өөрийн эзэмшлийн талбайг арчлан хамгаалж, амьдардаг орчноо өөрийн гараар ая тухтай, тохижуулж болохын жишээг үлгэрлэн таниулсан Эко дүүргийн Эко өрхийг танилцуулж байна.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.