Эрсдэлт бүлгийн иргэдийг сүрьеэгийн ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭГТ хамрууллаа
Үйл явдал
/
2021-10-29
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо хамтран “Хан-Уул дүүрэг дэх сүрьеэгийн эрсдэлт бүлгийн иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
 
✅Тус арга хэмжээний зорилго нь сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд коронавируст халдварын цар тахлын өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг зохион байгуулж, хугацаа алдалгүй оношилгоо, эмчилгээнд хамруулахад оршино.
 
✅Дүүргийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдардаг, өмнө нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж байсан, сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй, архины хамааралтай нийт 111 иргэнийг хамруулж, бүртгэл мэдээллийн сан үүсгэн, халуун хоол цай, дулаан хувцас олголоо.
 
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.246.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.