Н.Учрал: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ
Үйл явдал
/
2021-11-17
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгаа виртуал хөрөнгийн салбар Монгол улсад ч эрчимтэй нэвтэрч өнгөрсөн хугацаанд нийт 8 их наяд орчим төгрөгийн арилжаа хийгджээ. Түүнчлэн ФАТФ-аас Монгол улсад өгсөн зөвлөмжөөр ч энэ төрлийн санхүүгийн харилцааг тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага тулгараад буй. Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
 
Энэ хууль бол Виртуал хөрөнгийг өөрийг нь зохицуулах бус, тухай чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах үндсэн зорилготой. Өнгөрсөн хугацаанд ажлын дэд хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг өнөөдөр хэлэлцлээ.
 
Маргааш тус Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, долоо хоногийн сүүлээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.93.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.