ХХААХҮЯ түүний харьяа байгууллагын албан хаагчид АВЛИГЫН ЭСРЭГ НОМЫН дуу сонслоо
Үйл явдал
/
2021-11-17

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилчид, түүний харьяа байгууллагын албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтанд хамрагдлаа. 


Сургалтаар Авлига, авлигын шалтгаан нөхцөл гэж юу болох, Төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын гэмт хэрэг, төрөл, хариуцлага сэдвийн хүрээнд мэдээлэл сонслоо. Ташрамд дурдахад, АТГ-аас жил бүр шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагад шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, авлигыг бууруулах санал, санаачилгыг өрнүүлэх эрмэлзлийг бий болгох зорилгоор төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг судлан гаргадаг. Шударга байдлын үнэлгээг тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ зэрэг нийт 62 дэд үзүүлэлтэд тулгуурлан төрийн 62 байгууллага “ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ-2021” судалгаанд хамрагдсан байна.

 

Тус судалгаагаар ХХААХҮЯ-ны шударга байдал дунджаас дээгүүр буюу 73.2 оноогоор үнэлэгджээ.  

 


ХХААХҮ-ийн Сайдын санаачилгаар АТГ-тай хамтарсан энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Сүрэнжав, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Цэдэн-Иш нар хөтлөн явууллаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.