СХД: Эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах шаардлагатай талаар хэлж, зөвлөлдлөө
Үйл явдал
/
2021-10-26
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.25/ цахимаар хуралдлаа.
Хурлын үеэр дотоод болон харьяа хэлтэс албадын удирдлагуудад “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах шаардлагатай талаар хэлж, зөвлөлдлөө.
Мөн дараах хэд, хэдэн үүргийг нийт байгууллагуудад өглөө.
Тодруулбал,
?Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах
?Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах
?Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах
?Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах
?Дүүргийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах ажлыг зохион байгуулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.