Путины дайныг дэмжихийн тулд Хойд Солонгос улс ОХУ-д сум нийлүүлсээр байна
Үйл явдал
/
2023-01-22
Путины дайныг дэмжихийн тулд Хойд Солонгос улс Орост сум нийлүүлсээр байна гэж Цагаан ордноос өчигдөр /2023.01.20/ мэдэгдэв 

Мөн энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Пёньяны асуудлаар гаргасан тогтоолыг илт зөрчиж байна гэлээ. "АНУ нь Хойд Солонгосоос ОХУ-д сум нийлүүлсэн талаарх тагнуулын мэдээллийг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн БНАСАУ-ын хориг арга хэмжээний асуудлаарх шинжээчдийн зөвлөлтэй хуваалцсан" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэлэв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өмнө нь Хойд Солонгосыг Вагнер группт сум нийлүүлсэн гэж мэдэгдэж байсан.

"Бид Хойд Солонгосын үйлдлийг буруушааж, нийлүүлэлтээ нэн даруй зогсоохыг Хойд Солонгосоос шаардаж байна. БНАСАУ-аас зэвсэг нийлүүлж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг шууд зөрчиж байна гэж бид өмнө нь хэлсэн. Тиймээс өнөөдөр бид эдгээр зөрчлийн талаарх мэдээллийг Аюулгүйн зөвлөлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хуваалцаж байна" гэж Кирби хэлэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Орос-Хойд Солонгосын хооронд явсан вагонуудын хиймэл дагуулын зургийг нийтэлсэн. Вагнерт нийлүүлсэн материалын хэмжээ байлдааны талбар дахь динамикийг өөрчлөөгүй гэж АНУ дүгнэж байна. АНУ одоогоор Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах төлөвлөгөөгүй байгаа ч энэ сонголт байсаар байгаа гэж албаны хүн хэлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.131.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.