Малдаа яваад сураггүй болсон 12 настай хүүг бүтэн өдрийн дараа эсэн мэнд олжээ
Үйл явдал
/
2023-01-24

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/ энэ сарын 20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг 21-ний өдрийн 02:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй Г /12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Харин 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газар /гэрээс баруун урд зүгт 50 км-т/-аас эсэн мэнд олжээ. Улмаар ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.