НӨАТ-ын буцаан олголтыг энэ сардаа багтаан олгоно
Үйл явдал
/
2023-01-24

НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна.

Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" 

Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.