А.Дөлгөөн: Зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна
Үйл явдал
/
2023-01-24
Энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан олон өрх хохирсон талаар ээжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороонд шаардлага хүргүүллээ. 

Иргэн А.Дөлгөөн: "Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг өөрөө судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Гэсэн хэр нь 91 хувьд орж чадаагүй. Зөвхөн нийгмийн даатгал дээр суурилсан орлогоос болж хүүхдийн мөнгөнөөс хасуулж байгаа нь өрөөсгөл ойлголт. Яагаад орлогын бохир дүнгээр тооцож хүүхдийн мөнгийг хасаж байгаа юм. Бидний татвар, нийгмийн даатгалд төлдөг мөнгийг хасаж тооцохгүй байгаад бухимдаж байна. Өрх толгойлсон бид 30-40 саяын орлоготой, хоёроос гурван автомашинтай байх боломж байхгүй.

Өөрийнхөө фэйсбүүк хуудсаар асуудлаа бичихэд надтай 1,000 гаруй өрх нэг асуудлаар холбогдсон юм. Би тэдний бүх асуудлыг уншихад жинхэнэ зорилтот бүлэг нь тэнд байсан.

  1. Зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна.
  2. Хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусгах хэрэгтэй.
  3. ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ? гэх шаардлагыг бид тавьсан.
  4.  
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.158.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.