Б.Эрдэнэбатад ХИЛИЙН хориг тавьжээ
Үйл явдал
/
2023-01-24

Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй "Эрэл" компанид холбогдох шүүх хурал 18 дахь удаагаа хойшлоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд  хариуцагч Б.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй буюу гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байв. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Д.Эрдэнэбат  Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төсөлд өгсөн зээлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэхүү сонсголд Б.Эрдэнэбат өөрийн биеэр оролцсон юм. Тэгвэл түүнд хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан тухай эх сурвалж мэдээллээ.

Хөгжлийн банкнаас "Эрэл" компанид олгосон зээлийн үндсэн төлбөр төлөлт ТЭГ, үндсэн хүүнээс 709,3 мянган ам.доллар, хуримтлагдсан хүүнд 9500 доллар болон 7,5 мянган еврогийн төлбөр төлөгдсөн байна.  Зээлийн үлдэгдэл 127,1 тэрбум төгрөг, зээл хүүгийн нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.