2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 28-аас иргэдийн данс руу орж эхэлнэ
Үйл явдал
/
2023-01-25

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна.

Тодруулбал, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Энэ тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө татваруудаа төлөх заавар:

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.