М.БИЛЭГТ: Би эрх мэдэл, албан тушаалаа ашигласан бол төгрөгийн, урт хугацаатай зээл авах байсан
Үйл явдал
/
2023-01-25

Эмнэлгийн төслөө 2012-2016 оны хооронд хөөцөлдөж байсан. 2014 оны таван сард гарсан Засгийн газрын тогтоолыг хараад 2015 оноос хөөцөлдөж эхэлсэн. 2015 оны 9 сард Эрүүл мэндийн сайдаас Засгийн газарт ирж байгаа энэ шийдвэр 2016-2017 оны сүүлч хүртэл аль ч газарт хөгжлийн банкны зээл өгөхөө больчихсон. Миний эмнэлэг барих төсөл маань том төсөл байсан учир нааштай хандаж дор дор нь хариу өгч байсан. Тийм ч учраас тухайн үеийн удирдлагуудад баярлаж байсан. Хөгжингүй орны стандартыг хангасан төсөл орж ирэхэд дэмжих юм байна лээ. Энэ бол босоод ирчихсэн төсөл байсан учир миний оролцоогүйгээр хөгжлийн банкны  хуулийн шаардлагыг хангаж байсан учир олгогдох нь ойлгомжтой байсан. Хэрвээ би албан тушаалаа ашиглы гэж бодсон бол Нэгдүгээрт би төгрөгийн зээл авна Хоёрдугаарт илүү урт хугацаатай, хүү багатай авах байсан. Тухайн үед хөгжлийн банк ямар хүүтэй ямар нөхцөлтэй зээл олгох боломжтой байсан тэр нөхцөлөөр нь л авсан. Өнөөдөр хөгжлийн банкнаас авсан зээл буруудаагүй, эмнэлэг маань хэн нэгэнд хэрэгтэй. Дээр нь 37 тэрбум төгрөгийн зээл авч байсан бол 75 тэрбум болгоод 8 тэрбумыг нь төлчихсөн. Эмнэлэгт 160 тэрбумыг ашиглачихсан эндээс 67 тэрбум нь хөгжлийн банкны зээл болоод л явна. Энэ зээлийг хэн аваад ашиглах нь хамаагүй өнөөдөр монголын эдийн засаг сэргээд хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлт олгогддог болох нь л чухал.

Та бол төгрөгөөр л авах байсан гэж хэлж байна. Гэхдээ хөгжлийн банкнаас танай компани долларын зээл авах хүсэлтээ ирүүлсэн гэсэн. Үүн дээр тайлбар байна уу?

Би өөрийнхөө итгэл үнэмшлээр л явсан. 2015 онд хөгжлийн банканд хандаж байхдаа энэ төсөлд 60 сая доллар зарцуулагдах юм гээд хүсэлт гаргаад явж байсан. Хөгжлийн банкны эх үүсвэр нь өөрөө доллар, тэгэхээр тэндээс төгрөг авна гэх юм бол ёс зүүгүй үйлдэл гэж бодсон.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.169.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.