Хөгжлийн банкны 1,2 их наядын чанаргүй зээлд нэг хувьд ч хүрэхээргүй хэмжээнд төлөлт хийсэн байна
Үйл явдал
/
2023-01-25

 Д. ӨНӨРБОЛОР: Хөгжлийн банкны 3.2 их наядын 55 хувь нь чанаргүй зээл үүнээс 1.2 их наяд орчмыг нь 2016 оноос өмнө авсан. 100 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэсэн мэдээллийг өгч байна. Тэгэхээр нийт чанаргүй зээлийн нэг хувьд ч хүрэхээргүй хэмжээнд төлөлт хийсэн байна. Хөгжлийн банк бол зөвхөн улс орныг хөгжүүлэхэд зориулагдсан. Энэ талаар өдрийн сонинд нийтлэл бичсэн байгаа.

Хөгжлийн банкны зээлийг сайн судалж гаргаагүй бас барьцаа хөрөнгө ч гэсэн муу авсан шүү дээ, хөгжлийн банк байх хэрэг байна уу?

Энэ бол засаглалын, санхүүгийн сахилга бат, сэтгэлгээ хандлагын асуудал юм. Улс орноо бодох сэтгэлгээний талаар яригдаж байгаа болохоос хөгжлийн банк байх ёстой үгүй дээр яригдахгүй гэж бодож байна. Энэ асуудал нь төр болон хувийн хэвшлийн түншлэл манай улсад хэр зэрэг эмзэг байгааг харуулж байна. Энэ эмзэг байдал нь цар тахал, олон улсын эдийн засгийн хямрал, Орос Украины дайн гэх мэт эгзэг үед тохиолдож байгаа нь харамсалтай байна. Нөгөө талдаа Монгол улсын дотоод эдийн засаг маш муу байна. Инфляц 14 хувь давчихлаа, Валиутын нөөц тэрбум гаруйгаар буурчихлаа, ойрын жилүүдэд бид нарыг өрийн маш их дарамтууд хүлээж байна. Бизнесийн орчныг үнэлээд үзэх юм бол компаниудын 70,80 хувь нь маш хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудал нь зөвхөн банк санхүүгийн гэхгүй Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.