Он гарснаас хойш 175 зээлдэгчид 20.5 тэрбумын орон сууцны зээл олгосон
Үйл явдал
/
2023-01-25

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Он гарснаас хойш хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосныг мэдээлэллээ. Зээлийн хэмжээ ба зээлдэгчийн тоог харьцуулан үзвэл, нэг өрхөд ипотекийн зээлд зориулан дунджаар 117 сая төгрөг олгосон байна. 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй журмын дагуу Улаанбаатар хотод зээлийн дээд хэмжээг 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгосон.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгосон юм.

Цар тахлын хуулийн хугацаа дуусснаар энэ оноос ипотекийн зээлтэй иргэд төлбөрөө төлж эхэлсэн юм. Уг хуулиар хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулж байсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.82.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.