Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалт цахимаар явагдана
Үйл явдал
/
2023-01-25
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

"Нэгдүгээр сарын 2-20-ны хооронд сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг нягтлан шалгасан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны бүртгэлд давхардсан тоогоор нийт 3,544, давхардаагүй тоогоор 2,955 хүн бүртгүүлсэн. Үүнээс 2,407 хүний баримт бичиг шаардлага хангасан байна.

Ахлах менежерийн түвшинд 234, менежерт 345, гүйцэтгэх албан тушаалд 1,828 хүний баримт бичиг шаардлага хангажээ.

Харин шаардлага хангаагүй хүмүүсийн тухайд ахлах менежерийн түвшинд ажлын байранд тавигдсан боловсролын шаардлага хангаагүй 73, мэргэжлийн шаардлага хангаагүй 72, ажилласан жилийн шаардлага хангаагүй 38, боловсролын түвшин тодорхойлох нотлох баримт хавсаргаагүй 21 буюу нийт 220 хүн сонгон шалгаруулалтын шалгалтаас хасагдаж байна.

Менежерийн түвшинд боловсролын шаардлага хангаагүй 135, мэргэжлийн шаардлага хангаагүй 88, ажилласан жилийн шаардлага хангаагүй 57, боловсролын түвшин тодорхойлох нотлох баримт хавсаргаагүй 13, нотлох баримт хавсаргаагүй 55 буюу нийт 348 хүн.

Гүйцэтгэх албан тушаалд боловсролын шаардлага хангаагүй долоо, мэргэжлийн шаардлага хангаагүй 465, ажилласан жилийн шаардлага хангаагүй 50, боловсролын түвшин тодорхойлох нотлох баримт хавсаргаагүй 31, нотлох баримт хавсаргаагүй 16 буюу нийт 569 хүн гээд бүртгэлд хамрагдсан ч нийт давхардсан тоогоор 1,137 хүний баримт бичиг шаардлага хангаагүй байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын цахим шалгалт Нацагдоржийн нэрэмжит номын санд явагдана.

Шалгалт нэгдүгээр сарын 26, 27-нд явагдана. Шалгалтын цахим системийн дүнд иргэд эргэлзэх хэрэггүй. 2019 оноос хойш төрийн албаны шалгалтад ашиглагдаж, туршигдсан найдвартай систем. Цахилгаан эрчим хүч болон цахим системийн аюулгүй байдлыг холбогдох байгууллагууд найдвартай хангана.

e-tanhim.gov.mn сайтаар орж, шалгалтын хуваариа харна. Ингээд шалгалтын явц дуусмагц дүнгийн мэдээлэл гарч ирнэ. Шалгалтын дүн төрийн албаны шалгалтын систем, нийтийн вэб сайтад нэгэн зэрэг тавигдана" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.