Форд загварын суудлын автомашиныг жалганаас татан гаргажээ
Үйл явдал
/
2023-01-25
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун тийш 75 км-т орших Ёлын-Ам гэдэг газар суудлын автомашин жалга руу орж, гарч чадахгүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны 17:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Ханхонгор сумын Ёлын-Амны чиглэлд зорчиж явсан иргэн 41 настай эрэгтэй Форд загварын суудлын автомашинтай жалга руу ороод, гарч чадахгүй болсныг 18:30 цагт татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.