ЦАХИМ дахь хүчирхийлэл, гэмт хэргийг зогсоож ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛСАН Н.Учрал гишүүнд баярлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-25

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцэд “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” гэж шинэ яам багтсан нь даяарчлагдсан нийгэмд Монгол улс интернет цахим хөгжилд хөл нийлүүлэн алхах боломж нээгдэв.  Аль эрт С.Баярын Засгийн газрын үед эхлэл “Бүртгэлийн төгөлдөршил”-ийн улбаа жим тодрон тодорсоор өнөөгийн Засгийн үед “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болж буй нь энэ юм. Мэдээж аливаа шинэчлэлд заавал алдаа дутагдал гардаг. ЦАХИМ ҮНДЭСТЭН болох үйл явц ч бас ийм саадыг туулж л байна. Тэглээ гээд саатаж зогсох ёсгүй, алдаа мадаг гарвал түүнийгээ засаж өөрчлөөд цааш үргэлжлүүлэх нь зүй.

Цахим үндэстэн болохын тулд цахим дахь ХУУЛЬ БУС ЗҮЙЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ нь нэн тэргүүний алхам. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” тухай хуулийг УИХ-аар өргөн барьж батлуулав. Энэ хууль батлагдсаны дараа цөөн тооны нөхдүүд хуулийг эрс эсэргүүцэв. МАН-ынхан олон нийтийн амийг үдэх гэж байна, эрх баригчид шүүмжлэлээс айж байна, Үндсэн хуульд заасан “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” чөлөөт эрхэд халдаж байна” гэх зэргээр шүүмжлэв. Н.Учрал сайдын өргөн барьж батлуулсан уг хууль наанаа ФЭЙСБҮҮКИЙН ХЭРЭГЛЭЭГ тохируулах заалттай боловч цаанаа ИРГЭН ТАНЫ БОЛОН ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨ, НЭР ТӨРИЙГ ХАМГААЛСАН чухал хууль болж байгааг анхаарах нь зүйтэй.

Уг хууль батлагдсанаар

Нэгдүгээрт ЦАХИМААР ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗАЛЛИН, ХҮЧИРХИЙЛЛИЙГ таслан зогсоох, Ирээдүй хойч, үр хүүхдүүдээ хамгаалах

Хоёрдугаарт олон нийтийн сүлжээнд өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа, мэдэхгүй байгаа хүмүүсийг хамгаалдаг, мэдээлэлтэй болгох

Гуравдугаарт ЦАХИМ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЭХ зорилготой юм. Ингэснээр бид жинхэнэ ЦАХИМ ҮНДЭСТЭН болж чадна. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн ур чадвар байхгүйгээс 93 хувь нь хүүхдээ цахим дарамтад өртөж байсан талаар дурджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн.  Үүнээс ихэвчлэн залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд дийлэнх хэсгийг эзэлж байгааг дурджээ.

Facebook-ийн толгой компани болох Metaverse-ийн ОУ-ын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Ник Клегг өнгөрсөн долоо хоногт Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр

Facebook-ийг дэлхий даяар 3 тэрбум орчим хүн хэрэглэж байна. Facebook-ээр дамжуулж терроризм, бэлгийн хүчирхийлэл, садар самуун сурталчлах, залилан, бусдын нэр төрд халдах, гүтгэх, заналхийлэл зэрэг гэмт хэргүүд гарах нь маш их ихэслээ. 18-аас доош насны 3 хүүхэд тутмын 1 нь садар самуунтай холбоотой контентийг санамсаргүй байдлаар үзэж зарим нь хохирогч болж байна. Энэ нь 2020 оноос хойш 64 хувиар өссөн байна. Цаашид тухайн улс орнуудын ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын баталсан хуулийн дагуу Facebook ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд Монгол улсын Засгийн газраас батлуулсан уг хууль цаг үеэ олсон зөв хууль болжээ. Олон нийтийн зүгээс ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭНИЙ зарим хязгаарийг мэддэггүй, сонирхдоггүй атлаа шууд л бусдыг элдэвлэж, доромжилж, гүтгэж ЯЛЛАДАГ. Бусдын нэр хүнд, гэр бүл, ажил төрөл, хувийн орон зайг хүндэтгэдэггүй. Тэгсэн атлаа өөрийнхөө гэр бүл, нэр төрд хамгаас эрхэм байдаг. Цахим ЯЛЛАГАА, ЦАХИМ ГАДУУРХАЛЫГ зогсоож байгаа хуулийн сайн талыг ойлгохгүй хэрнээ ФЭЙСБҮҮКИЙГ ХААХ ГЭЖ байгаа мэтээр явцуу ойлгож байдаг нь харамсмаар.

Иргэдийн өдөр тутам хэрэглээ болсон өмсөх хувцас, идэх хоол, уух уснаас ч чухал болоод буй ФЭЙСБҮҮКИЙН ХЭРЭГЛЭЭГ соёлтой, цэгцтэй, зөв болгох, хүүхдийн эрхийг хамгаалсан ХУУЛЬ батлуулсан Н.УЧРАЛ болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны баг хамт олонд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ зүйтэй!!!

Тэд цахим орчинд үйлдэгддэг ГЭМТ ХЭРГИЙГ таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэлээ. Баг өмссөн дээрэмчин мэт нэр зүсээ нуусан троллчдийг илчилж буй нь хамгийн үр дүнтэй арга юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.56.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.