Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо
Үйл явдал
/
2023-01-26
Нэгдсэн Хаант Улсын Хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.
Үүний хүрээнд өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д зочилж, тус банкны “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ЕСБХБ-ний Ерөнхийлөгч хатагтай Одил Рено, Дэд ерөнхийлөгч Марк Боуман нартай уулзаж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарсан өөрчлөлт, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, тус банктай хамтран хэрэгжүүлж буй болон ойрын хугацаанд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
May be an image of 5 people and people standing
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалтын төслүүдийг цаашид ч үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа ЕСБХБ-ыхан илэрхийлж, дунд хугацааны хамтын ажиллагааны баримт бичгийг яаралтай эцэслэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа нотоллоо .
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.