Монголд анх удаа" ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ " зохиогдоно
Үйл явдал
/
2023-01-26

Монголд анх удаа" ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ " зохиогдох гэж байна. Урилгаар Японы улсын уран гулгагч Hongo Rika болон олон улсад нэр хүндтэй уран гулгагчид оролцож, гол дүрд Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ тоглох юм.

Тэшүүрийн холбооны гадаад харилцаа хариуцагч Б.Дэлгэрмаа:  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой болж байгаа энэ үед хамтын үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Монголд анх удаа мөсөн шоу байгуулж байгаа бөгөөд мөсөн шоунаас гадна бүжиг, урлагийн үйл ажиллагаа зэрэг өргөн үйл ажиллагаа болох юм. Тал нутгийн гэж нэрлэсэн нь манай улс том газар нутагтай учир нутгийнхаа нэрийн хуудас болгон нэрлэсэн. Хэтийн зорилго маань жил бүр зохион байгуулах юм.

Ц.Нарангэрэл: Цэн тогоруу нь Монголоос Япон руу л улирлынчанартай нисдэг учраас цэн тогоруугаар Япон Монголын нөхөрсөг харилцааг бэлгэдэж хамтын үзүүлбэрийг бэлдсэн билээ. Том онцлог нь урлагийнхан бас оролцож байна. Б.Батчулуун Ө.Уянга Д.Оюунтүлхүүр, дуучин Маралжингоо, Циркийнхэн , Гүйлтийн тэшүүрийнхэн гэх мэт өргөн хэмжээний арга хэмжээ болно. Нийт үргэлжлэх минут 120 минут болно. Найруулагч улсын эрдмийн тиатрын  М.Батболд зураач Ганбаатар гэх мэт маш том баг ажиллаж байгаа - Тэшүүрийн спорт бол маш хүнд спорт учир Манай гол дүр олон удаа гарч их ачалаалтай ажиллаж байна. Япон бүжигчид гэх мэт олон урлагийнхан оролцож байна.

Японы бүжигчин Азүмо Канхо: 20 жилийн өмнө Монгол улсад ирсэн.Түүнээс хойш Монгол улсын өнгө төрх өөрчлөгдөж байшин барилга ихтэй болжээ. Хоёр улсын харилцааг ойртуулах үйл ажиллагаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Япон бүжиг уран гулгалт хоёр үндсэн техник буюу тэнцвэрээ хадгалах дээр давхацдаг. Мөн хүнд кимоно өмсөж хийдгээрээ онцлогтой.

Монгол бүжигчин МУСТА М.Мөнгөнцэцэг: 80 оноос хойш "Цаасан шувуу" гэх дууг дуулах гэж байна. Никитон Хамтлагийн Батчулуун бид хоёр хамтарч дуулна. Хоёр орны харилцаа өргөжиж тэлээд сайхан байна.

Марал-эрдэнэ:16 жил японд уран гулгалт сурсны үр дүнд энэ япон Монголын хамтын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.

 

 

Үзүүлбэр үзүүлэхэд хэцүү байна уу?

Хунт нуур балетынхантай хамтарч бүжиглэх тул шинэ санагдаж байна. Олон тэмцээнд оролцдог ч энэ дүр үзүүлбэр маань илүү утга агуулгатай санагдаж байна. Мөн өөрийнхөө бүх хүч чадлыг дайчлах болно. Монгол улсаа төлөөлж буй тамирчны хувьд амаргүй зүйл зөндөө байдаг ч энэ удаагийн үйл ажиллагаагаар цаашид Монгол улсад уран гулгалт хөгжих эхлэл тавигдаж байна гэж найдаж байна.

Энэ шоу нь 1-р сарын 27,28 ны өдрүүдэд Мөсөн өргөө-д болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.