Г.Балжмаа: Х.Мандахбаяр үнэхээр худалч, амлалтаа биелүүлдэггүй хүн
Үйл явдал
/
2023-01-26
МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяртай холбогдуулан өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл /2023.01.25/ хийлээ.

 

Х.Мандахбаяр бид хоёр 2018 оны хоёрдугаар сард танилцсан. Тухайн үед Х.Мандахбаяр нь Монголын өмгөөлөгчдийн холбоонд ирж надтай уулзаж, өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн. Өмгөөлөгчдийн холбоонд шалгалт өгснөөр хамтран ажиллах эрхээ нээн бид 2018 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн гэрээгээ байгуулж ажиллаж эхэлсэн.Тэр үед миний зүгээс хүлээсэн үүрэг нь:

1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах ажилд хамтран оролцох байлаа.

  1. Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх

3.Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах байсан юм.

Х.Мандахбаярын зүгээс ажлын хөлс болгож хоёр өрөө байр өгөх мөн магистрын төлбөрийн төлж, 1.6 сая төгрөгийн цалин өгнө гэсэн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан.

“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн гишүүн Р.Наранбаяр энэ хуралд ирсэн байна. Х.Мандахбаяраас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа хүссэн. Тэгээд гэрээний дагуу байраа авъя гэхээр хугацаагаа хойшлуулдаг. Миний зүгээс хэвлэлийн бага хурал зарлах болсон шалтгаан саяхан АТГ-аас нэр бүхий 17 хүний нэрийг зарласан. Тэдний дунд Х.Мандахбаярын нэр дурдагдсанаар өмгөөлөгчөөр ажиллаад өгөөч гэсэн санал надад тавьж уужуу сэтгэлээр хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчөөр ажиллуулж байгаа хэрнээ баримт, материалаа нуух асуудал гаргасан. Хоёрдугаарт, миний үгээр хууль зүйн туслалцаагаа үзүүл гэсэн шаардлага тавьсан. Би Өмгөөлөгчийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд ажиллагаа явуулах үүрэгтэй хүн. Ийм байдлаар ажилладаггүй гэсэн шаардлага тавьснаас болоод бидны дунд үл ойлголцол үүслээ. Би өмгөөлөгч хуульч хүн байж өөрийн байгуулсан гэрээний биелэлтийг хангуулж чадахгүй байгаадаа хэвлэлийн хурал зарлаад, хохироод сууж байна.

 

Ажлын байрны дарамт гэж байдаг. Х.Мандахбаярын зүгээс ажлын байраар хангаж өгөөгүй учир өөрийн зүгээс “Оранж плаза”-гийн дөрвөн давхарын нэг өрөөнд “Сэрүүлэг” констракштай гэрээ байгуулж, төлбөрөө төлөөд ажиллаж байтал “Эрхэт Монгол”групп "Оранж плаза"-гийн дөрвөн давхарыг бүтэн түрээслэхээр болж  засвар хийнэ гээд ороод ирсэн. “Эрхэт Монгол” групп "Оранж плаза"-гийн дөрвөн давхарт үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өчигдөр орой хаалга тогшоод өрөөгөө суллаж өг гэсэн. Би шөнийн цагаар өрөөгөө суллаж өгсөн. Харамсалтай нь энэ хүний гоё сайхан амлалтад хууртаж цаг хугацаа, хөдөлмөрөөрөө хууртаад хохирч байна.  Над шиг түүний гоё сайхан амлалтад хууртсан залуус зөндөө бий.

Магадгүй "Эрхэт Монгол" группд ажиллая  гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд Х.Мандахбаяр үнэхээр худалч, амлалтаа биелүүлдэггүй хүн шүү. Мөн олон төсөл дээр нь ажиллаж байгаа залууст хандаж болгоомжтой байхыг зөвлөе" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.