Британийн парламент дахь Бүх намын Монголын бүлгийн гишүүдтэй уулзлаа
Үйл явдал
/
2023-01-27
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлгийн (БНМБ) гишүүдтэй Вэстминтерийн ордонд уулзалт зохион байгуулав.
Элчин сайд Б.Энхсүх, Бүх намын Монголын бүлгийн дарга Жэймс Грэй нар уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж, энэ онд харилцан айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан энэхүү арга хэмжээнд гол зочноор оролцож, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
Уулзалтад парламентийн гишүүн Уэйн Дэвид, Жудит Кумминс, Тим Лофтон, Катерин Уэст, Лорд Рандалл, Баронесс Хупер болон Британийн Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.