Сэрэмжлүүлэг: БЗД-ийн 20 хороонд байшин шатаж гурван иргэн амиа алджээ
Үйл явдал
/
2023-01-27
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан байна. 

 

Тодруулбал тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3Ч4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/,С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.126.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.