АТГ-ын байцаагчид 2022 онд Лондонгоос 6,4 ТЭРБУМЫН хэргийг илрүүлж УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-27

Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаа явуулсаны үр дүнд гадаад орнуудаас 12,2 сая долларыг улсын орлого болгон буцаан авсан байна. Тухайлбал ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГИЙГ БУЦААН АВАХ ажлын хүрээнд 1941000150212 дугаартай эрүүгийн хэргийн 22.4.2 /Хахууль авах/, 18.6.1 /Мөнгө угаах/ зүйл ангид шалгагдсан  6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларын хэргийг шалгаж илрүүлсэн байна. Тодруулбал Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Process Control Intelligent Application Corp хаягтай үл хөдлөх хөрөнийг  Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын дагуу  улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021.06.15-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Төрийн өмчид ИБУИНВУ-д байрлах орон сууц 1 ширхэг, бэлэн мөнгө 1.8 тэрбум төгрөг, 269.0 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө 2 ширхэг нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.151.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.