Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя
Үйл явдал
/
2023-01-28
Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

2018 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс 75 хувь нэн ядуу болсон байна гэх зүйлийг гишүүд ярих боллоо. Энэ бол төр засаг барьж байгаа хүмүүс улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл юм.

"2022 оны аравдугаар сараас эхлэн нүүрсний хулгайтай холбоотойгоор ногдол ашгийг иргэдэд яаралтай өгөх нь зүй ёсны хэрэг юм хэмээн шаардлага өгч эхэлсэн. Шаардлага өгснөөс хойш он гарсны дараа ногдол ашгийг өгөхөөр судалж байгаа хэмээн хариу ирсэн боловч албан ёсны мэдээ мэдээллийг засаг төрөөс гаргахгүй байгаа учраас иргэдийн зүгээс өдөр бүр ноогдол ашгийг шаардаж байна

Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд улсын эд баялгийг иргэн бүрд илүү хувийг олгоно гэж заасан байдаг. Монгол Улс ногдол ашигтай холбоотой дахин хууль санаачлах ёсгүй хэмээн бид үзэж байна. Учир нь Үндсэн хууль дээр заасан хуулийг хэрэгжүүлэхэд гол утга учир нь байгаа.

Төр ажлаа хийдэг бол ногдол ашиг тараасан ч юмны үнэ өсгөхгүй бариад байх боломжтой. Тиймээс төр засаг яаралтай иргэдэд ногдол ашиг өгч, өр зээлээс нурууг нь хөнгөлж өг хэмээн хүсэж байна.

  1. Нэн яаралтай цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх
  2. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөх
  3. 2023 оноос хойш иргэн бүрд ногдол ашгийг цаг тухайд нь өг гэсэн юм" гэж ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.