Иргэн Д.ДОРЖДАГВА: Уулзвар орчмын зүлэг, ногоон байгууламжийг арилгаж уулзвараа томсгох хэрэгтэй
Үйл явдал
/
2023-01-28

Том оврийн тээврийн жолооч, иргэн Д.Дорждагва түгжрэлийг богино хугацаанд, бага зардлаар бууруулах талаар өөрийн санаа бодлыг илэрхийллээ.

Иргэн Д.Дорждагва: "Уулзварын зүлэг, ногоон байгууламжийг арилгаж уулзвараа томсгож, шинэчлэх хэрэгтэй. Тэнд мянган машин түгжрэх нь хэрэгтэй юмуу, хэсэгхэн ногоон байууламж илүү хэрэгтэй юмуу? Ногоон байгууламжийг өндөр хөгжилтэй орны адилаар хананд байршуулж болно.

Замын хажуугийн ногоон байгууламжийн оронд замаа өргөтгөснөөр түгжрэлийг бага зардлаар, богино хугацаанд бууруулах боломжтой. Түгжрэл бууруулна гэдэг энгийн зүйл хэдий ч улс төрчид нүд хуурсан буруу алхмууд хийж байгаагаас түгжрэл огт буурахгүй байна"

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.186.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.