ЦХХХ-ны сайд Н.Учрал Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенбергтэй уулзлаа
Үйл явдал
/
2023-01-29

Уулзалтын эхэнд Цахим хөгжил харилцаа хобооны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.