Солонгост огцом хүйтэрсний улмаас гэртээ майхан барьж байна
Үйл явдал
/
2023-01-29

Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгост хүйтэрч агаарын температур Цельсийн -16 хэм хүрсэн нь тийм ч үзэгдээд байдаггүй.

Халаалтын тариф өндөр санагдсан хүмүүс хямд зардлаар дулаан суух янз бүрийн арга хайж, онлайн орчинд туршлагаа хуваалцах болжээ. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй гэгдэж буй арга нь гэртээ жижиг хэмжээтэй майхан барих юм байна. Майхны нийлэг материал агаар нэвтрүүлдэггүй тул биеийн дулааныг дотроо удаан хадгалж, даарахаас сэргийлж чаддаг гэнэ.

Сөүл хотын оршин суугч 20 гаруй настай Ким: Эхлээд би үүнд итгэхгүй байсан. Харин хоёр өдөр хэрэглэсний дараа яагаад хүмүүс түгээмэл хэрэглэх болсныг ойлголоо. Энэ бол дулаан суух маш үр дүнтэй арга гэжээ.

Эх сурвалж: The Korea times

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.