Сурагчдын II улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ
Үйл явдал
/
2023-01-31

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжлэх бөгөөд гуравдугаар улиралд нэг л долоо хоног амарна.

Энэ хичээлийн жил гурван улиралтай.

  • 1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
  • 4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Харин дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургаадугаар сарын 5-9-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.