"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэллээ
Үйл явдал
/
2023-01-31

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Хоёр дахь шатны шалгаруулалт болох эхний шатанд тэнцсэн оролцогчдын ярилцлагын шалгалт өнөөдрөөс эхлэх бөгөөд энэ сарын 30, 31-ний өдрүүдэд болно. Уг ярилцлагыг мэргэжлийн бөгөөд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг хийх ба Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.  

Сонгон шалгаруулалтын төгсгөлд хоёр шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилно.

"Эрдэнэ Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 3544 иргэн анкетаа илгээсэн. Эхний шалгалтад авах ёстой хамгийн өндөр оноо 70. Шалгалтад оролцсон иргэдийн дундаж оноо 40 байжээ.

Шалгалтад тэнцсэн иргэдээс авах ярилцлагын шалгалт өнөөдөр 09.00 цагт МҮХАҮТ-д эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.