Сурагчдын I-р улирлын амралт дуусаж, II-р улирлын хичээл өнөөдрөөс эхэллээ
Үйл явдал
/
2023-01-31

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, өнөөдрөөс хоёрдугаар улирлын хичээл эхэлж байна. Энэ улиралд сурагчид нийт 8 долоо хоног хичээллэх юм.

2022-2023 оны хичээлийн жилийн II хагас жилд:

Хоёрдугаар улиралд: Нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарын 24-ны хооронд

Гуравдугаар улиралд:

  • 1-2 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ны хооронд
  • 4-5 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-наас зургадугаар сарын 2-ны хооронд
  • Дунд, ахлах анги: Дөрөвдүгээр сарын 3-наас зургадугаар сарын 2-ны хооронд хичээллэнэ. Шалгалт зургадугаар сарын 5-9-ний хооронд үргэлжлээд зуны амралт эхэлнэ.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.