Туул голд автомашинтайгаа цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ
Үйл явдал
/
2023-01-31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суужээ. Улмаар жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага энэ сарын 29-ний өдрийн 18:02 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин “Туул” голын мөс цөмөрч суусан байжээ. Алба хаагчид 40 минут ажиллаж автомашиныг татан гарган зорчигч 4 том хүн, 1 бага насны хүүхдийг авран хамгаалжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.