НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр иргэдийн дансруу шилжүүлнэ
Үйл явдал
/
2023-01-31
НӨАТ-ын буцаан олголтын журамд тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг. Тэгвэл Сангийн яамнаас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. Харин 41,257 иргэн IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 772.3 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.