Япон Улсад ажиллах сонирхолтой залууст зориулсан өдөрлөг болно
Үйл явдал
/
2023-01-31

Япон Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас  зохион байгуулж буй тус улсад ур чадвартай ажилтнаар ажиллах сонирхолтой гадаад иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармаг энэ сарын 4,5-ны өдрүүдэд  болно.

Онлайнаар зохиогдох хөдөлмөрийн өдөрлөгийн үеэр “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцооны танилцуулга  хийгдэхээс гадна ажиллах хүч авах хүсэлтээ илгээсэн Япон  Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй ажлын байрны мэдээлэл хийх юм.

Асрахуй, барилгын цэвэрлэгээний менежмент, аж үйлдвэрийн машины үйлдвэрлэл, цахилгаан электроник мэдээллийн үйлчилгээ, барилга үйлдвэрлэл, хөлөг онгоц ба хөлөг онгоцны эд ангийн үйлдвэрлэл, автоашины засвар үйлчилгээ, нисэхийн засвар үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээ гэсэн 14 төрлөөс сонголтоо хийх боломжтой тус өдөрлөгийн мэдээллийг 海外ジョブフェア | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com)  болон

Virtual International Job Fair | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com) сайтуудаас аваарай.

Дашрамд дурдахад тусгай ур чадварын шалгалтад тэнцсэн болон ур чадварын дадлагажигч 2 хөтөлбөрт хамрагдаж амжилттай дуусгасан ажил хайгч дээрх линкээр бүртгүүлж, өдөрлөгт оролцох боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.241.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.