“Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2023-02-01

 09.00-12.00 цагт: Нээлттэй нийгэм форумын байранд: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болно.

12.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: Эрчим хүчний салбарын ажилтнуудын тулгамдсан асуудал, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Эрчим хүч, геологи уул уурхай (МЭХГУУ)-н ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлнэ. 

12.40 цагт: Удирдлагын академийн Б байрны хурлын зааланд “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас Улс орнуудын авлигын төсөөллийн 2022 оны индексийг танилцуулна.

15.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын Бизнесийн зөвлөлийн ûүх гишүүдийн сарын уулзалт “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.