АШУҮИС-ийн Төв эмнэлэг 5-7 төрлийн эмгэг илрүүлэх Нярайн скрининг оношилгооны төвтэй болжээ
Үйл явдал
/
2023-02-01

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт өчигдөр болжээ. 

Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана гэдгийг АШУҮИС-аас мэдээлэв.

Мөн олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох, Монгол хүний удмын санг цэвэр авч үлдэх боломж бүрдэнэ гэлээ.

Уг арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, Анагаах Ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүн оролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.