Хүүхдүүдэд Монгол ахуй соёлыг түгээхээр ангиа гэр болгон тохижуулжээ
Үйл явдал
/
2023-02-01

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн багш Г.Ариунаа хүүхдүүдэд Монгол өв соёл, аж ахуйн талаар мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор Монгол ёс заншлын кабинеттай болохыг зургаан жилийн өмнөөс зорьж хэрэгжүүлж ирсэн хэмээн ярилаа. Энэхүү ангид “Цолмон” сангаас тооно болон арын ханыг хийж өгч байсан бөгөөд ширээ сандал, чөдөр, малын хэрэгсэл гээд бусад зүйлсээ багш өөрийн санаачилгаар эцэг эхчүүдийн тусламжтайгаар тохижуулсан байна. Мөн гурван давхрын коридорыг уламжлалт ахуйгаар сэдэвлэн тохижилт хийжээ.

Ангийн хойморт ноосоор чимэглэсэн тэмээн жингийн цуваа байршуулжээ

Сүүлийн үед ихэнх айлууд байранд амьдрах болсон учир хүүхдүүд энэхүү иж бүрэн тавилгатай гэрийн тусламжтай уламжлалт Монгол гэрийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж харилцан ярилцаж, өв соёлоо өвлөн авч явах боломжтой болж байгаа билээ

Тус ангид хичээллэдэг нэгдүгээр ангийн хүүхдүүдийн үндэсний хувцастай зургаар ангиа гоёжээ

Санитолын савыг ашиглаж тус ангийн хүүхдүүд хөөрөг хийсэн байна. Хүүхдүүд хоорондоо хөөргийг ашиглан мэндчилгээ хэлж сурчээ

Хөөсөнцрөөр хийсэн цагаан сарын тавгийн идээ

Монгол өв соёлыг түгээх танин мэдэхүйн зорилготой кабинетад морины хэрэгслүүдийг байршуулснаар хүүхдүүдэд Монгол мориныхоо талаар мэдээлэлтэй болох боломжийг олгож байна

Ангийн дээд буланд Монгол угсаатан доторх ястны нэр болон тухайн ястны хувцастайгаар оруулж өгчээ.

Сургуулийн урт коридорыг ч Монгол ахуйг шингээн тохижуулсан байна.

Чингис хааны хөргийг тус сургуулийн гурван давхарт хүүхдүүдийн байнга харах боломжтой буланд тохижуулжээ. Тус модон шургуулгын дээр нэхий дэвссэнээр хүрж үзэх боломж олгож байгаа юм.

Чингис хааны хөргийн хажууд ургийн мод хийснээр зөвхөн Монгол ахуй соёл гэлтгүй Монгол ур ухааныг ч дамжуулж байна

 

Зөвхөн нэг анги тохижуулахдаа биш, энэ хөдөлмөрийн гол зорилго бол хүүхдүүдэд Монгол ахуй соёлыг таниулах юм. Монгол соёлыг хэн цааш үргэлжлүүлж авч явах, хэн цааш дамжуулах вэ, гэхээр хүүхдүүд билээ. Баялаг түүхтэй Монголынхоо соёлыг түгээхийн тулд чадах, чадах зүйлсээ хийгээсэй гэж хүсэж байна, хэмээн тус ангийн багш Ариунаа өгүүлж байлаа. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.191.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.