АНУ-ын Засгийн газар зудын эрсдэлтэй бүсийн малчдад $100,000-ын тусламж үзүүлэхээр болжээ
Үйл явдал
/
2023-02-02

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдэлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд 100,000 ам.долларын тусламжийг олгохоор болжээ. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлгийн хэлбэрээр очих юм байна.

Тусламжийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм.

Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэв.

Уг тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгох аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.