Гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөрийн 85 хувийг даатгалаар хөнгөлнө
Үйл явдал
/
2023-02-02
Гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөрийн 85%-ийг Эрүүл Мэндийн Даатгал(ЭМД)-ын сангаас хөнгөлнө.

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөр тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 576 мянгаас 3.2 сая төгрөг байх бөгөөд үүний 85%-ийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Тухайлбал, мэс заслын нийт төлбөр 3,219,000 төгрөг болоход даатгалаас 2,736,150 төгрөг төлж, даатгуулагч нь 482,850 төгрөг төлөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.