Дарханы арьс, ширний үйлдвэр баригдчих юм бол Zara зэрэг дэлхийн компаниуд манай улсын арьс ширийг булаацалдаад л авна
Үйл явдал
/
2023-02-02

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Арьс ширний үйлдвэр барихад нэг төвөгтэй юм байгаа юм. Хуучин хувийн хэвшил болон төрийн төсөл явагдсан, энэ төсөл хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авсан юм байна лээ. Тэр үедээ одоо ашиглах боломжгүй дэд бүтэц хийгээд орхичихсон тэрийгээ 44 тэрбум гэж үнэлдэг. Энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлнэ гэвэл маш төвөгтэй. Яг 44 тэрбум төгрөг орсон уу гэдэг эргэлзээтэй.

Үүнийг үргэлжлүүлж цаг алдсанаас төрийн өмчийн арьс ширний үйлдвэр барих төсөл дээр Хөдөө аж ахуйн яам ажилласан. Энэ ажил идэвхтэй явж байсан ч эмээлтэд явуулна гэх мэт асуудлууд гарч ирдэг, дотооддоо ширний үйлдвэртэй болох гэхээр л гадна дотныхон энэ ажлыг зогсоодог.

Арьсны үнэ унаад хог болоод хэвтэж байгаа нь үнэн. Манай дотоодын арьс ширний үйлдвэрүүд үнэгүй арьс авахыг л бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орчихно. Үнэтэй арьсыг 1990-ээд оноос гадна дотны нөлөөлөөр, бодлогоор унагасан. Одоо ч үйлдвэр барих гэхээр нөлөөлсөөр байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бодлогоор зогсоох үйл ажиллагаа явж байна гэж би харж байгаа.

Хэрэв барьчихвал арьс, шир үнэд орно. Хөдөөгийн малчид орлоготой болно. Нөгөө талаар манай экспортын орлого нэмэгдэнэ. Дарханы арьс, ширний үйлдвэр баригдчих юм бол Zara зэрэг дэлхийн компаниуд манай улсын арьс ширийг булаацалдаад л авна" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.